Манай компани 2001.11.05 -нд Хэнтий аймгийн ИТХ Тэргүүлэгчдийн шийдвэрээр Хэнтий аймгийн татварын албанд барилга угсралт, Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Дулаан үйлдвэрлэл, Усан хангамж ариутгах татуурга чиглэлээр Хэнтий-УС ХХК болон шинэчлэн бүртгэгдэж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн өмчит компани.
Чингис хотын 50 орон сууцны 1760 гаруй өрх, 200 гаруй ААН байгууллага, Бэрх дулааны станцын салбар 32 ААН байгууллага, 460 гаруй айл өрхөд нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг.
Халаалтын 10 зуухаар жилд 100мян/Гкал дулаан үйлдвэрлэдэг, Чингис хотын дулааны 60-70 хувь, цэвэр ус, ариутгах татуургыг 100 хувь дангаараа хариуцан ажиллаж байна. Гэр хорооллын иргэдэд 15 ус түгээх байраар үйлчилгээ үзүүлдэг, үүний 11 нь ухаалаг худгийн систем нэвтрүүлээд байна.
4 нийтийн халуун ус, саунаар жилдээ давхардсан тоогоор 50 гаруй мянган иргэдэд үйлчилгээ үзүүлдэг.
2021 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоногт 3000м3 хүчин чадалтай байгальд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир усны шинэ цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтанд орсон.
Дулааны, цэвэр, бохир усны 129.5 км инженерийн шугам сүлжээний ашиглалт, сантехникийн засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг.
Нийт 213 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.