Хэрэглэгчийн эрх, үүрэг
УС ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгч нь стандартад нийцсэн цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх,
- Хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээ хийх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.
- Хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх,
- Хэрэглэгч нь хангагчийг тоолуурын заалт, лац, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид үзлэг, шалгалт хийх зэрэг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй,
- Хэрэглэгч нь цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тухайн сард нь багтаан дараа сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй
- Тооцооны хэмжих хэрэгслийн гэмтэл, эвдрэл нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, эсвэл тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлах, баталгаажуулах зорилгоор шугамаас салгасан бол өмнөх 3 сард хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээний дунджаар тооцно.
- Хэрэглэгч нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил гаргасан, энэ нь өөрийн болон бусдын эд хөрөнгө, материалд хохирол учруулсан бол тухайн хэрэглэгч хохиролыг 100% барагдуулна.
- Хэрэглэгч нь гэрээгээ цуцлах шаардлага гарсан тохиолдолд хангагч байгууллагад бичгээр ажлын 5 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
- Хэрэглэгч нь цэвэр усаар хангуулах , бохир усыг татан зайлуулах үйлчилгээг авах бол хангагч байгууллагад хандаж зөвшөөрөл авч ус ашиглалтын гэрээг хариуцсан ажилтантай байгуулна.
- Хэрэглэгч өөрсдийн хэрэглээний бохирыг зайлуулахдаа Эрчимийн зүүн талд байрлах насос станцын анхны худагт хийх
- Бохироо зайлуулахдаа насос станцын ээлжинд гарч буй машинистад тэмдэглүүлэх
- Ийм тохиолдолд бохир усны бичилтийг цэвэр усны заалтаар тооцно.
- Хэрэглэгч нь жилд 2 удаа /хагас жилээр, жилийн эцэст/ -хангагч байгууллагад ирж нягтлан бодогчтой тооцоо нийлж, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж баталгаажуулах
ДУЛААН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Дулаан хэрэглэгч нь гадна агаарын температураас хамааруулсан графикийн дагуу /хавсралтад хийгдсэн/ зохих температур бүхий дулаанаар хангуулах эрхтэй.
- Хангагч байгууллагаас бүрэн хамаарсан эвдрэл гэмтэл, саатал гарч хэрэглэгч байгууллагад хохирол учирсан тохиолдолд халаалтын үнийг зохих хувиар бууруулан тооцох эрхтэй.
- Хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны тооцоог нийлж баталгаажуулах, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх
- Хэрэглэгч нь дулаан авах байрны дулааны шугамын оролт, буцалт дээр хаалт, хянах хэмжих хэрэгсэл байрлуулж тэр хэмжүүрийн заалтаар хангагчийн дулааны чанарын төлбөрийн тооцоог хийнэ.
- Дулаан хэрэглэгч байгууллага нь байрандаа дулааны хянах хэмжих хэрэгсэл байхгүй бол дулаанаар хангагч байгууллагаас гаргасан гаралтын температураар тооцоо хийлгэнэ.
- Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээнд халаалтын бусад улиралд засвар үйлчилгээ хийх, дулаалгын ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
- Хэрэглэгч байгууллага нь халаалт авах бололцоо нехцөлийг бүрдүүлж хангагч байгууллагад галлагаа эхлэхээс 15-20 хоногийн өмнө мэдэгдэн шалгуулна.
- Галлагааны үед хэрэглэгчийн буруугаас халаалт авахгүй тохиолдолд халаалтын үнийг хөнгөлөхгүй бегеед төлбөрийг 100% төлнө.
- Дулаан хангах аж ахуйн гэрээг жил бүр байгууллага дээр дүгнэж байх.
- Хэрэглэгч нь гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд хангагч байгууллагад 14 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
- Гэрээний 2 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасан хугацаанд ирсэн нэхэмжлэлийг үндэслэн ажлын 5 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх.
- Хэрэглэгч нь халаалт дулааны төлбөрөө 1 сараас дээш хугацаанд төлбөрөө барагдуүлаагүй тохиолдолд төлөгдөөгүй хугацааны алданги тооцож хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргах, дулаан хангах хэрэглээг зогсоох зэрэг төлбөрийг барагдуулах арга хэмжээ авах.